ESTIMATOR PRO 4.0
БАРИЛГЫН ТӨСВИЙН ПРОГРАМ

ESTIMATOR PRO

Програмын онцлог давуу талууд

Албан ёсоор батлагдсан        

Ашиглах заавар, видео хичээлтэй

Ашиглахад хялбар, энгийн ​  

Олон жилийн судалгаа, шинжилгээн дээр тулгуурлаж боловсруулсан

Програмаа тасралтгүй шинэчилж, хөгжүүлдэг   

Төсвийг хурдан, хялбар тооцох төрөл бүрийн
модулуудтай

Барилгын асуудал хариуцсан бүх төрийн байгууллагууд ашигладаг

Төсөв зохиох заавар, олон улсын маягтын дагуу тайлан, тооцоог боловсруулдаг

2006 оноос хойш хэрэглээнд нэвтэрсэн, хамгийн олон хэрэглэгчидтэй

Авсан программаа буцаагаад борлуулж болдог хөрөнгө оруулалт

Хугацааны хязгаарлалтгүй хэрэглээ

Техникийн тусламж, үйлчилгээ

Хэрэглэгчид

Харилцагчдын сэтгэгдэл

Түгээмэл асуулт, хариулт

Програм суулгах компьютерийн доод үзүүлэлт:

CPU: 1.5 GHz  RAM: 512 mb Hard Disc (free space): 1 GB

Үйлдлийн систем: Windows 7, Windows 8

Санамж: Компьютерийн үзүүлэлт нь дээрхээс өндөр байх тусам илүү хурдан, хэвийн ажиллах болно.

Анх Estimator програмыг боловсруулах үедээ ОХУ, ХБНГУ-ын ижил төрлийн програм хангамжууд, АНУ-ын “National Estimator”, “RS Means” – зэрэг төсвийн тооцооны програмуудыг сайтар судалж, тэдгээрийн дэвшилттэй давуу талуудыг тусгаж, мөн төсөвчдийн олон удаагийн сургалт, семинар дээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, олон жил ажилласан туршлагатай төсөвчдийн санал шүүмжийг авч програмдаа тусгасан нь манай програмын ашиглалтын үйл ажиллагааг илүү хялбар, энгийн, хүчирхэг болгож өгсөн юм.

Барилгын төсөв зохиоход хамгийн гол нь үнэлгээгээ зөв сонгож, ажлынхаа тоо хэмжээг тооцож оруулах нь чухал байдаг. Манай програмыг барилгын салбарын эдийн засаг, нягтлан бодох, санхүүгийн чиглэлээр ажилладаг хүмүүс голлон ашигладаг нь тодорхой хэмжээний салбарын туршлага, ойлголттой байхад л төсвийг хийх бүрэн боломжтойг харуулж байгаа юм. Манай програмын интерфэйс нь 100 хувь монгол хэл дээр байдаг ба дэлгэцийн бүтэц, зохион байгуулалт нь их энгийн, ойлгомжтой бөгөөд та хайлтын системийн тусламжтайгаар ажлаа сонгоод ажлын тоо хэмжээгээ өгч, материал тээвэрлэх зайгаа оруулснаар барилгын өртөг зардлын талаарх нийт 50 гаруй төрлийн тайлан, товчоог гаргаж авах боломжтой.

1 жилийн баталгаат хугацаатай. Энэ нь нэг жилийн дараа хугацаа дуусч програм ажиллахгүй болно гэсэн үг биш бөгөөд програмын шинэчлэгдсэн хувилбар болон мэдээллийн баазын нэмэлт өөрчлөлт, материалын үнийн шинэчлэл зэргийг үнэ төлбөргүй хийлгэх үйлчилгээний хугацааг хэлж байгаа юм.

2004 оноос өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийнхээ санал, хүсэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэж төсвийн програмаа тасралтгүй хөгжүүлж, боловсронгуй болгосоор ирсэн бөгөөд “Estimator-21 1.1” (2005), “Estimator-21 1.2”  (2006), “Estimator-21 1.3” (2008), “Estimator-21 2.0” (2009), “Estimator-21 3.0” (2010), “Estimator Pro 1.0” (2011), “Estimator Pro 2.0” (2012), “Estimator Pro 2.1” (2013) , “Estimator Pro 2.5” (2015) , “Estimator Pro 3” (2019), “Estimator Pro 4.0” (2023) хувилбаруудыг тус тус хийж гүйцэтгээд байна.

Програм суулгах “Setup” файл дагалдуулж өгдөг тул та хүссэн үедээ компьютерээ форматалж, програм устгагдсан тохиолдолд өөрсдөө бие даан хялбархан суулгах боломжтой.

Компьютер вирустэх, түүний улмаас үйлдийн систем болон програм хангамжийн доголдол бий болж компьютерийн хэвийн ажиллагаа алдагдах, гацах, удаашрах тохиолдол байдаг. Иймээс тухайн хэрэглэгч маань компьютерийн аюулгүй байдлаа сайтар хангасан тохиолдолд төсвийн програмын зүгээс ямар нэгэн алдаа доголдол огт байдаггүй болно. “Estimator” програм нь харьцангуй олон жил хэрэглэгдсэн, амьдралд шалгагдсан, сайтар тестлэгдсэн найдвартай хүчирхэг програм хангамж юм

Манай програм нь дотроо текст болон зурган хэлбэрийн тусламжийн файлтай бөгөөд та хүссэн мэдээллээ хайж олох боломжтой. Мөн програм авсан хэрэглэгч бүртээ 2 цагийн програм ашиглах зааварчилгаа бүхий видео хичээл суулгаж өгдөг ба түүнийг хэдэн ч удаа давтан үзэх, гүйлгэж, ухрааж үзэх, хэрэгтэй хэсгээ сонгож үзэх зэрэг өргөн боломжоор хангагдсан байдаг тул хэн ч гэсэн манай програмыг богинохон хугацаанд үр дүнтэй сурч, эзэмших боломжтой юм. Мөн манай програм нь төсөвчдийн зэрэг олгох сургалтын хөтөлбөрт  албан ёсоор орж заагддаг.

Хамгийн гол нь “Estimator Pro” програм нь ашиглахад маш хялбар, энгийн учраас барилгын мэрэгжилтэй хэн боловч төвөггүй, хялбархан ашиглаж  сурах боломжтой юм